2009-07-25
Би чамайгаа уучилнаа
Бүх зүйл сааралтаж байхад нэг л бүсгүй содон өнгөөр Золбоогийн нүдэнд тусна. Гэнэт цагаа харвал шинэ жилийн үдэшлэг дуусах дөхөж байлаа. Яг л хонх цохиход хулуу болж хувиран хамаг хүсэл нурах мэт гэнэт сандран түүний зүг зориг шулуудан алхлаа. Даруухан хувцасласан хэрнээ цаанаа л нэг хайр татам үзэсгэлэнтэй харагдах түүн дээр очоод эелдэгхэнээр яриа өдөн танилцаж утсыг нь авч амжлаа.
Утсаар ярьж, мэссэж бичин тэдний харилцаа дотноссоор анхны болзоон дээр Ундраагийн гарыг атган алхахдаа ихээхэн догдлож байсныг нуух юун. Ундраа бол 7- буудалд амьдардаг, тэднийх тийм ч хангалуун биш боловч тэрээр ...
2008-06-11
Бөгтөр эмгэн /Өгүүллэг/
Хонгилын үзүүрт хог шүүрдэж бөгцөгнөсөн Мама урт иштэй шүүрээ гэнэт палхийтэл унагах нь надад тодхон сонсогдов. Хөгшин хүн арай өнөөх харвана гээч нь болж байгаа юм биш биз гэж тэрхэн зуурт бодож амжсан би Мама руу гайхаж сандарсан харц илгээвэл Мама их л чухал ажил гарсан үедээ гаргадаг зангаараа бөгтөлзөн түргэн түргэн алхалсаар над руу дөхөн ирж:
-Чи сая юу гээд хэлчихэв. Тэр жижиг шарыг чи яана гэчихэв ээ? гээд ердөө л ясанд угласан арьс мэт болсон мойног сарвуугаараа хацрыг минь хэдэнтээ зөөлөн илж, үг хэлэхийн завдалгүй дахиад л:
-Юу гэж хэлсэн бэ, хэл чи! гэж шавдуулав. Миний юу гэж х...
2008-06-10
Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хаа...

2008-06-10
Уучлах гэдэг ямар сайхан гээч... / Өгүүллэг
Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.
Нэгэн бямба гарагт би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лүү нь бяцхан чулуу нүүлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу...
2008-06-09
-----Эр зүрхний шившлэгэ---- Л.Санждорж
 
Зуун зуунаар ширтэвч тэнгэрээ тэврээгүй, газрын хүслээр,
Зулайгаа нимгэртэл мөргөвч, бурхан тоогдохгүй сүсэгтний итгэлээр
Заяагаа зурахаар хүлэгээ дөрөөлсөн, миний хойноос
Зүрхэн дэхь бяцхан сүмийнхээ зулыг мөнх гэрэлтүүлж
Чи минь намайг хүлээ

Дуу алдуулам, торгон шүргээг минь үгүйлэх
Дуу алдам, охь халуун хүслээ
Дурдам хонгор биёийнхээ эс бүхэнд шингээж
Дарс мэт исгээд, ганцхан наддаа хадгал

Тэнгэрийн дуу болж зүрхэнд чинь цуурай хадаахаар
Тэнгисийн долгио болж өлмийг чинь ирж үнсэхээр
Газар тэнгэр шүргэлцэх ирдийн эх орноос
...
2008-06-09
Зүрх~~~~♡
DRIFT OFF NOW TO PROFILEFANTASY.COM
PROFILEFANTASY.COMё¶³ЧЕ· - Eru(АМ·з)

Зүрх зүүн талд байдаг юм байна
Зүүрмэглэх шөнийн сэрүүн навчис надад хэллээ
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зөөлөн дэрэн дээр чимээгүй бөмбөрөх нулимс минь хэллээ

Зүрх хүнд байдаг юм байна
Зөрүүд хатуу хорвоогийн хориод нас минь хэллээ
Зүрх надад байсан юм байна
Зүсэр бороон дундуур олдсон зөрөг зам хэллээ

Зүрх бас өвдөж шаналдаг юм байна
Зөөлөн эрдүү дууг чинь сонсоод эдгэрдэг юм байна
Зүрх надад байсан юм байна
Зөвхөн чи л надад байхгүй байсан юм байна.

2008-06-09
~~мөртүүд ~~
Tired of Being Sorry - Enrique Iglesias

 
Сайхан хосыг харж нүдээн баясгамаар
Санамсаргүй болзоонд уригдан зүрхээн догдлуулмаар
Санааширч алсыг ширтэн нутагаа зоримоор
Санаа сэтгэлээр минь наадсан хавар цаг ирлээ

   ************

Намуухан тийм намуухан үдэшт би дуртай
Нүдээ аниад л бодол хөврүүлэх дуртай
Гүн аниргүйн тэвэрт тас атгуулах дуртай
Гүнзгий санаа алдан дотроо нээх дуртай
Тийм намуухан, тийм аниргүйд шунан тэмүүлдэг...

  *************

Нэг голын усанд хоёр орж болохгүйтэй адил
Нэг олдох амьдралаар хоёр амьдрахгүй н...