2008-06-09
~~мөртүүд ~~
Tired of Being Sorry - Enrique Iglesias

 
Сайхан хосыг харж нүдээн баясгамаар
Санамсаргүй болзоонд уригдан зүрхээн догдлуулмаар
Санааширч алсыг ширтэн нутагаа зоримоор
Санаа сэтгэлээр минь наадсан хавар цаг ирлээ

   ************

Намуухан тийм намуухан үдэшт би дуртай
Нүдээ аниад л бодол хөврүүлэх дуртай
Гүн аниргүйн тэвэрт тас атгуулах дуртай
Гүнзгий санаа алдан дотроо нээх дуртай
Тийм намуухан, тийм аниргүйд шунан тэмүүлдэг...

  *************

Нэг голын усанд хоёр орж болохгүйтэй адил
Нэг олдох амьдралаар хоёр амьдрахгүй нь ойлгомжтой
Өнгөрсөнтөйгөө зууралдан үхээнц юм шиг амьдрахаар
Өөдрөг хуслээр жигүүрлэж өнөөдрөөрөө жаргалтай амьдрая

**************

Тэнд л миний эрх чөлөө
Тэнгэрлэг их хайр дурлал бий
Тэнд л миний зовлон гуниг
Тэнэгэрхэл, галзуурал бий... тэнд л...

**************

Зоосгүй явж үзсээн зөндөө үзсэн
Бодолгүй байж харин үзээгүй
Зорилгогүй явж үзсээн зөндөө үзсэн
Мөрөөдөлгүй харин явж үзсэнгүй
Бодол мөрөөдөл минь надаас явж одвол
Бодитоороо би хэн болох бол оо…

***************

Сэтгэл буруугүй хайр гэж байдаг шүү залуу минь
Сэмэрсэн даавуу шиг сэтгэлийн минь
Ширхэг утас нь ч болов чиний төлөө шаналах үед
Ширтээд харсан харц чинь учиг зангидах шиг санагдах
Сэтгэл буруугүй хайр гэж байдаг шүү залуу минь

Бичсэн: ENKHEE_ACTION | цаг: 08:36 | Яруу найраг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Намуухан тийм намуухан үдэшт би дуртай
Нүдээ аниад л бодол хөврүүлэх дуртай
Гүн аниргүйн тэвэрт тас атгуулах дуртай
Гүнзгий санаа алдан дотроо нээх дуртай
Тийм намуухан, тийм аниргүйд шунан тэмүүлдэг.
-- ярзайтал инээх яг над шигийн
Бичсэн: director цаг: 15:47, 2009-08-14 | Холбоос | |


Битүүхэн мананд төөрчихсөн мэт
Бид чинь одоо хаашаа явж байна даа
Бараан өдрүүдийг элээсээр
Барагтайхан амьдралаар дуусах нь үү дээ
Үгүй ээ, анд минь гундуухан битгий алх
Гар дээр чинь гайхамшигт боломжийг тавьж байна
Шидэт хивс мэт агуу энэ боломжийг шүүрэн аваад
Жигүүртний далавч ургасан мэт дүүлэн нисээрэй
Гал цогтой амьдаръя!
Бичсэн: OOGNARU цаг: 15:28, 2009-08-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



Спэм хамгаалалт:
   
 
xaax