2008-9-25
Бүсгүй цэцэг


Бүсгүй хүн цэцэг хоёр адилхан гэнэм

Бүсгүй хүний булбарай зөөлхөн биеийг

Хотгорхон нурууг нь даган урсах

Хилэн хар гэзгийг нь

Хүсэл бадраах ягаахан уруулыг нь

Өндгөөрөө нэг тэмтрээд үзээрэй

Хээрийн цэцгийн хамба хилэн дэлбээг ч

Хамтад нь бас илбээд үзээрэй

Хархан нүдийг нь чимэн дэвэх сормуус нь

Хөөрхөн тэр цэцэгний дохиур нь биш гэж үү

Цэцэг тэргүүнээ өргөн туялзахишийг нь тэгвэл

Уран гоолиг бэлхүүс тэгш чийрэг хөлтэй нь зүйрлэе

Хээрийн цэцгийн энхрийхэн дэлбээг

Ширүүхэн нэг атгаад тавиарай

Хормын төдийд хорчийж өнгөө алдаад

Хэнд ч хэрэггүй хог болон хөглөрнө


Бүсгүй хүн цэцэг хоёр адилхан гэнэм

Бодлогогүй хэлсэн нэг л үгэнд чинь

Борхон зүрх нь шархалдаг юм

Болчимгүй хийсэн ганц алдаа л

Буцааж болохгүй гомдол болон үлдэнэ

Байгаль ээжийн урлал юм болов уу

Бурхан багшийн бүтээл ч юмсан уу

Аль нь ч байсан ялгаагүй

Энхрий хэн тэр бүсгүй цэцгийг

Эр хүн таньд л зориулж бүтээсэн болохоор

Сэвгүй ариун хайранд нь сүүдэр унагаж

Сэтгэлийг нь битгий сэвтүүл

Эрх хонгор аашийг нь элдэвлэж бүү эвд

Эрэвгэр хархан нүдэнд нь нулмис бүү хуруул

Мишээл тодруулж явах хөөрхөн уруулыг нь

Мурчилзуулж өмөлзүүлж битгий уйлуул

Хайранд чинь дэлгэрэх энхрийхэн цэцэг

Үрийн заяа энгэрт нь ивэлсэн ижий цэцэг

Үүрдийн жаргалд аялгуу нэмсэн бүсгүй цэцэг ээ
Бичсэн: ENKHEE_ACTION | цаг: 02:10 | Хайрын гал
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ааааааааы, яаж ингэж хийж чадсий ай? хө зээ хө?... хөдөлжийшд
Бичсэн: tatah цаг: 04:01, 2008-9-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant