2008-06-09
Зүрх~~~~♡
DRIFT OFF NOW TO PROFILEFANTASY.COM
PROFILEFANTASY.COMё¶³ЧЕ· - Eru(АМ·з)

Зүрх зүүн талд байдаг юм байна
Зүүрмэглэх шөнийн сэрүүн навчис надад хэллээ
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зөөлөн дэрэн дээр чимээгүй бөмбөрөх нулимс минь хэллээ

Зүрх хүнд байдаг юм байна
Зөрүүд хатуу хорвоогийн хориод нас минь хэллээ
Зүрх надад байсан юм байна
Зүсэр бороон дундуур олдсон зөрөг зам хэллээ

Зүрх бас өвдөж шаналдаг юм байна
Зөөлөн эрдүү дууг чинь сонсоод эдгэрдэг юм байна
Зүрх надад байсан юм байна
Зөвхөн чи л надад байхгүй байсан юм байна.
Бичсэн: ENKHEE_ACTION | цаг: 10:46 | Яруу найраг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Зүрх бас уйлдаг юм байна лээ.Бүүр эхэр татаж уйлдаг гээч....
Бичсэн: ldea цаг: 22:25, 2010-06-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



Спэм хамгаалалт:
   
 
xaax