2008-06-11
Ганцхан ээждээ унших шүлэг
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихийг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйтай ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидасатай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчираас минь хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийн хамгийн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавидаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт уугиулж ном уншсан лам аа...
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс олон гартай
Элбэг их хайр, ижий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах бологондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдүүддээ урт насалж хайрла


Бичсэн: ENKHEE_ACTION | цаг: 10:26 | Хайрын гал
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


uneheergoy bolson bna
Бичсэн: nomin (зочин) цаг: 16:37, 2010-04-26 | Холбоос | |


hi andaa blog deerh tsagaa yaj oruulsnaa helj ugch tuslach.bi chaddaggui ee
Бичсэн: muugii цаг: 22:40, 2009-12-20 | Холбоос | |


Сэтгэгдэл
Tsoodoliin Hulan gedeg yaruu nairagch busguin bichsen ih saihan shuleg..

Зассан: ENKHEE_ACTION хэзээ: 2008-6-12 09:42
Бичсэн: Дарс цаг: 20:47, 2008-06-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
энэ нээрээ гоё шүлэг. зохиолч нь хэн гэдэг хүн юм бол?
Бичсэн: xvv цаг: 13:49, 2008-06-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



Спэм хамгаалалт:
   
 
xaax