2008-07-07
Хайрлахгүйгээр дурлалцая
Үе үехэн ширтэн санаашрах

Үзтэл ганцаардан шаналах

Үеийн боловч харийн бүсгүй чи

Үгийг минь сонс доо


Нутагт минь охид надад дурлаж

Нулимс зурвас хоёр

Танай газрын энэ бороо шиг

Тасардаггүй байсныг би нуухгүй


Учирсан бүхнээ жаргаадаг

Учиргүй янаг нь биш ч гэлээ

Уулзсан мөчөөс л тэд

Утас амраадаггүй байсан сан


шивнэн сэтгэлийнхээ

Шилтийнхээ бөглөөг ч онгойл

Утасны дугаарыг минь бас

Урдах хундагатайгаа ч тогтоо
Бичсэн: ENKHEE_ACTION | цаг: 21:01 | Хайрын гал
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Durlahguigeer unselstii bishuu?
зураг нь , дуу нь таалагдлаа.
Бичсэн: Egel_setgel цаг: 17:37, 2008-07-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



Спэм хамгаалалт:
   
 
xaax