2009-07-25
Би чамайгаа уучилнаа
Бүх зүйл сааралтаж байхад нэг л бүсгүй содон өнгөөр Золбоогийн нүдэнд тусна. Гэнэт цагаа харвал шинэ жилийн үдэшлэг дуусах дөхөж байлаа. Яг л хонх цохиход хулуу болж хувиран хамаг хүсэл нурах мэт гэнэт сандран түүний зүг зориг шулуудан алхлаа. Даруухан хувцасласан хэрнээ цаанаа л нэг хайр татам үзэсгэлэнтэй харагдах түүн дээр очоод эелдэгхэнээр яриа өдөн танилцаж утсыг нь авч амжлаа.
Утсаар ярьж, мэссэж бичин тэдний харилцаа дотноссоор анхны болзоон дээр Ундраагийн гарыг атган алхахдаа ихээхэн догдлож байсныг нуух юун. Ундраа бол 7- буудалд амьдардаг, тэднийх тийм ч хангалуун биш боловч тэрээр оройн цагаар кафед зөөгчөөс авахуулаад хийж үзээгүй ажил бараг байхгүй, сургалтыхаа төлбөрийг ямар ч л байсан болгоод байдаг, ажээ. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч хайрын холбоо улам бэхжсээр даруй 3 жилийг ардаа орхин Золбоо сургуулиа төгсч, Ундраа 3-р курст ч орлоо.

Гэтэл  Золбоо мэргэжил дээшлүүлэхээр АНУ-руу явах болсон нь Ундраагын хувьд хорвоод ганцаар хаягдсанаас ялгаагүй мэт бодогдоно.
Золбоо “Чамдаа хязгааргүй хайртай, сэтгэлээр унахгүй хичээлээ хийгээд байж байхад 3хан жил юу байхав дээ, тэгээд хоёулаа ярьж байснаараа 2, 4 эсвэл 7 ч юм уу хүүхэдтэй болоод сайхан амьдарна аа” гээд хацар дээр нь үнсээд онгоцны буудлын нэвтрэх хэсэг рүү эргэн эргэн харсаар явж орлоо.  Ачаагаа хиллүүлж байхдаа цонхоор харан зогсох гэр бүлийнхэнээсээ илүү уйлан зогсож буй Ундраа л нүдэнд нь харагдаж “ХАЙРТАЙ” гэсэн ганцхан үгтэй мэссэжийг уншаад хаалгаар буцаж гармаар л санагдах авч...

Хайртай хосуудын хувьд 1 жил юу юугүй л өнгөрч Золбоогийн хичээл ч 1 сар амрах болж хайрт руугаа тэмүүлэн ниссээр Монголдоо буулаа. Энэ бага хугацаанд бүтэн жилийхээ санасан сэтгэл болон дараагийн жилийнхээ хайрыг  нөхөх гэж нэг нэгнээсээ аль болох холдохгүй байхыг л хичээнэ.

Нэг өдөр Ундараа “Хайр нь найз охидуудтай уулзах гэсэн юм, жаахан оройтож магадгүй” гээд гарахдаа нилээн оройтсонд Золбоо санаа нь зовон түүн рүү утасдан хайр нь очоод авъя чи хаана байгаагаа хэлчих гэхэд “удахүй очлоо, хүлээж бай” гэдгээс өөр юу ч хэлсэнгүй. Золбоо ахиад хүлээж тэвчихгүй учраас нэг найз охин руу нь ярьж хаана байгааг нь асуутал “Аль түрүүн Сараа найзтайгаа хамт гарна гэж байсан”  гэдгийг мэдээд Ундраад хэлэлгүйгээр Сараагийн гэрийн гадаа яг очтол Ундраа тэр 2 гарч ирж тааран азаар бүрэнхий байсан учраас Золбоог ч анзаарсангүй явж одлоо. Золбоо Сараад угийн дургүй болохоор тэр 2-ыг уулзахад их дургүй аж. Яагаад ч юм тэр 2-ыг араас нь дагахаар шийдэн суусан таксиных нь хойноос явтал нэгэн том Зочид буудлын руу яваад орохыг нь хараад гайхах шиг болов.

Золбоо Ундараа руу залган намуухан хоолойгоор миний хайр хаана байна вэ гэтэл Ундараа мөн л “хайрт минь унтаж бай, би удахгүй очно” гээд утсаа таслав.
Золбоо яг л мангар хүн шиг болж элдвийг дотроо ургуулан бодсоноо миний хайр арай ч тэгэх хүн биш гэж өөрийгөө тайвшруулаад араас нь орон үүдний reception-ээс орсон өрөөний дугаарыг нь асуутал олон хүнтэй ажилдаг тул анзаарсангүй гэсэн хариулт авлаа.
Өрөөнийх нь дугаарыг асуух гэж Ундраа луу дахин залгахад “Юу гэнээ, чи хаана байгаа гэнээ, хайр нь удахгүй очно” гэсээр утсаа таслав. Золбоогийн уур хүрч, галзуурах шахан ахин дахин утасдахад аль хэдийн утас нь холбогдох боломжгүй болсон байлаа. Энэ хойгуур Ундараа зочид буудлын арын хаалгаар гарч амжжээ. Төд удалгүй утас дугарлаа Золбоо улаан галзуу мэт чи хаана байна гэж хашгиртал, ундраа намуухан дуугаар Сараагийнд ирсэн болохоо хэллээ.

Ундараа гарч ирээд “Намайг уучлаарай” гээд нулимс урсгахад Золбоо угийн ухаантай тэвчээртэй учраас хатуурхалгүй юу ярихыг бүгдийг сонсохыг оролдлоо.
Ундараа: Хоёулаа ингээд салъя даа, надад үнэхээр хэцүү байна, чамдаа дэндүү их хайртай байсан шүү гээд уйлсаар л...

Золбоод “Яагаад” гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.

Ундараа: Чамайг явсаны дараа их юм болж өнгөрсөөн гээд шүлсээ залгиллаа… зээл аваад юм хийж байгаад шатаад амьдрахад хэцүү болсон, энэ жилийн сургалтын төлбөрөө төлөөгүй болохоор 1 жилийн чөлөө авсан, надад энэ хорвоод төрсөн нь шийтгэл мэт санагдаж байна, аав ээж 2 өндөр настай болохоор юу ч хийж чадахгүй надад тэр их зээлийг дарах өөр арга олдсонгүй, Одоо юу нуухавдээ, сая тэр хүнтэй уулзсан юм, би чамайгаа хуурсаан намайгаа юу л гэж бодвол бод гээд ихэр татан уйллаа. 

Золбоо: Юу ч хийж чадалгүй одоо уйлахаа боль доо хэмээн аргадна

Ундараа: Нэг баян хүнтэй танилцсан юм. Надад зээлийн өрөө дарахад тусалж байгаа, амьдрал гэдэг хатуу, төсөөлөхөд бэрх зүйл их л тохиолддог юм байна. Уул нь чамтайгаа сайхан амьдрана гэж төсөөлж байсан минь одоо ингээд салхинд хийслээ. Би чамдаа дэндүү хайртайгаа л мэдэж байна. Ингээд салъя даа гэлээ.

Золбоо юу ч хэлж чадсангүй гэрлүүгээ хар хурдаараа гүйлээ. Өөрийн доторхи шаналлаа гаргамаар байв ч тэрээр хэнд ч юу ч хэлсэнгүй, хэн ч тэрийг ойлгох вэ дээ… Буцах өдрөө Ундараа руу залган “Баяртай хайрт минь, чамдаа дэндүү хайртай байсан юм шүү, чамайгаа мартахад надад хэдэн жил хэрэгтэйг би мэдэхгүй” гээд тасаллаа.

Үүнээс хойш сарын дараа Ундараад и-мэйл иржээ. Миний хайрт над дээр ирэхийг хүсч байна уу? Хэрвээ чамайг миний араас ирнэ гэвэл аав ээж 2 тусална гэсэн, чамайгаа хүрээд ирвэл би чамайгаа уучилнаа. Бүхнийг мартаж 2-уулаа шинээр эхэлж болох юм гэсэн байлаа. Ундараа хайртыхаа өмнө уучилж болшгүй алдаа хийсэн ч түүнд ахин нэг удаа шинээр амьдрах боломж ирсэн байлаа.

Нэг сайхан үг байдаг даа… Хамгийн сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Хүнийг насан туршид нь уучилж чаддаг хүнийг хэлдэг! Хайр гэдэг агуу, юунаас ч хүчтэй хүнээс тэвчээр их шаарддаг юм билээ…


MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Бичсэн: ENKHEE_ACTION | цаг: 04:30 | Яруу найраг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


INGEJ ZOCHIH GEJ .......HUURHUN L UGUULLEG BN
Бичсэн: AnU- цаг: 15:29, 2009-12-14 | Холбоос | |


uillaa bi. action yostoi gogo bichjee. undraag uuchilsand bayarlalaa kkkkkkkk
Бичсэн: Tuul (зочин) цаг: 23:29, 2009-10-21 | Холбоос | |


UNEHEER UYARCHLAA
GOE ÖGUULLEGE BN AA ENE TEGEHDEE BOLSON YWDAL MÖN BOLUU MÖN BOL YMAR SAIHAN BE
Бичсэн: Зочин цаг: 23:30, 2009-09-14 | Холбоос | |


xarxaas
kk estoi huurhun ym bichsen bna shde actiontai actiongui ooroo unshchihlaa denks
Бичсэн: xarx (зочин) цаг: 23:04, 2009-07-25 | Холбоос | |


hamgiin tom hundetgel uuchlal gesen. gehdee uuchilna gedeg bas amargui baihaa.
Бичсэн: Зэрэглээ цаг: 15:23, 2009-07-25 | Холбоос | |


Гайхалтай сайхан бичжээ. Агуу бүхэн уучлах сэтгэл дээр тогтдог гэдийн байна лээ.
Бичсэн: gereltuya цаг: 08:51, 2009-07-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



Спэм хамгаалалт:
   
 
xaax