2009-09-14
hairtaa zoriulii~~~



Сиймхий vvлэн чєлєєнд надтай учрах наран нэг л ээлгvй
Сэмжирч хоцорсон хайранд сэтгэл эвгvйрхэн нэг л эзгvй
Уйтай нvднээс vерлэн урссан гашуун горхи нэг л ёозгvй
Уймарч vлдсэн сэтгэлд зvрх шимшрэн нэг л тавгvй



Харууслын vер хацар даган урсахуйяа сэтгэл минь гундаж
Хатаж омголтсон уруулаан хэнд ч vл харуулан орь ганцаар бэдэрнэ
Сувдан нулимс болор дусал болгон хур буулгахуйд
Сvvдэр газраар цэнгэсэн чиний сэтгэл л vл норно



Гоо vзэсгэлэн, тєгс тєгєлдєрийн бурхан намайг эзгvйчилж
Ганган залуу насны минь гал халуун сэтгэлд хvйтэн зэвсэг дvржээ
Гаславч vл эргэм хайран тэр янаг сэтгэл
Ганцхан мунаг сэтгэлд мєс болон хєлдєн vлджээ



Гайхамшигт дэлхийн нэгэн тоос болгон бvтээхдээ бурхан намайг
Гариг ертєнц дээр зєєлєн буулгаад єнгє, мєнгєєр чимэн гоёжээ
Гагцхvv нvдээн олоогvй дурлал намайг орчлонд тєєрvvлж
Галзуу хvйтэн хорслын нулимсаар єнгєлєн гоёжээ.



Омголтсон тэр уруул минь нулимсанд биш хайранд дэвтэх тэр эгшинг
Одтой шєнийн зvvдэнд биш одоо л би мэдэрмээр байна.
Уймартал санагдах чинийхээн тэр янаг дvрийг

Уруул даван амтагдах балын амтаар солимоор байна.


Сэтгэгдэл:


tanil
goy yum aa uugan bayar mon vv
Бичсэн: oono цаг: 17:38, 2011-10-20 | Холбоос | |


Manai bagsh tiim hatuu hun yum uu :)
Бичсэн: ldea цаг: 22:32, 2010-06-29 | Холбоос | |


chamd hun durlasiimuu action
Бичсэн: Tuul (зочин) цаг: 21:10, 2009-09-21 | Холбоос | |


bi chmd durlachihlaa yanaa etr kkkk
Бичсэн: good цаг: 22:18, 2009-09-19 | Холбоос | |


bi chamaig hezee ch toohgui ee action kkkkkkkkkk
Бичсэн: Tuul (зочин) цаг: 19:50, 2009-09-16 | Холбоос | |


hal
hehe surhii zuulun bolson beshd
Бичсэн: haliuka цаг: 12:40, 2009-09-16 | Холбоос | |


Уншиж барихад төвөгтэй байсанд мэнд мэдээд гарахаар шийдэв. Гоё юмөө гсн хэхэ :->
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 15:48, 2009-09-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant
idiomatic-dormant



Спэм хамгаалалт:
   
 
xaax