2009-10-13
Чамайгаа би мартмаар байна


 




Сиймхий vvлэн чєлєєнд надтай учрах наран нэг л ээлгvй
Сэмжирч хоцорсон хайранд сэтгэл эвгvйрхэн нэг л эзгvй
Уйтай нvднээс vерлэн урссан гашуун горхи нэг л ёозгvй
Уймарч vлдсэн сэтгэлд зvрх шимшрэн нэг л тавгvй


Харууслын vер хацар даган урсахуйяа сэтгэл минь гундаж
Хатаж омголтсон уруулаан хэнд ч vл харуулан орь ганцаар бэдэрнэ
Сувдан нулимс болор дусал болгон хур буулгахуйд
Сvvдэр газраар цэнгэсэн чиний сэтгэл л vл норно


Гоо vзэсгэлэн, тєгс тєгєлдєрийн бурхан намайг эзгvйчилж
Ганган залуу насны минь гал халуун сэтгэлд хvйтэн зэвсэг дvржээ
Гаславч vл эргэм хайран тэр янаг сэтгэл
Ганцхан мунаг сэтгэлд мєс болон хєлдєн vлджээ


Гайхамшигт дэлхийн нэгэн тоос болгон бvтээхдээ бурхан намайг
Гариг ертєнц дээр зєєлєн буулгаад єнгє, мєнгєєр чимэн гоёжээ
Гагцхvv нvдээн олоогvй дурлал намайг орчлонд тєєрvvлж
Галзуу хvйтэн хорслын нулимсаар єнгєлєн гоёжээ.


Омголтсон тэр уруул минь нулимсанд биш хайранд дэвтэх тэр эгшинг
Одтой шєнийн зvvдэнд биш одоо л би мэдэрмээр байна.
Уймартал санагдах чинийхээн тэр янаг дvрийг
Уруул даван амтагдах балын амтаар солимоор байна.
img height="450" width="675" onload="rmw_img_loaded(this)" resizemod="on" alt="" src="http://loveneet.com/wallpapers/full/974018033.jpg" />
img height="450" width="675" onload="rmw_img_loaded(this)" resizemod="on" alt="" src=" http://moxx.ru/wp-content/uploads/2009/09/LOVE3-1707.jpg" />


 

 .


 

 

Бичсэн: ENKHEE_ACTION | цаг: 21:10 | Хайрын гал
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


batsaanaaa
gogo boljee, ariin zurag mair gogo en
Бичсэн: star_galaxy цаг: 21:18, 2009-11-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



Спэм хамгаалалт:
   
 
xaax